П.Лхагва 

Өнөөдөр Улаанбаатар хотод намрын анхны цас орж, халтиргаа гулгааны улирал эхэллээ. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас өвлийн дугуйгаа сольж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.  

Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар сайжруулдаг. Хүйтний эрч чангарч, зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж байгаа тул жолооч та өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна.

Мөн өвлийн дугуйны арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг.

Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх, халтирах эрсдэлтэй тул зам тээврийн осол ихээр гарах нөхцөл бий болдог.