Ч.Бямбаа

Нийслэл хотын нийтийн тээврийн салбарынхан долоо хоногт 4 сая орчим иргэнд үйлчилдэг бол өдөрт 1160 гаруй автобус явдаг байна.

Тус салбарынхан автобусанд том овортой цүнх, үүргэвчээ урдаа барьж зорчихыг иргэдэд анхааруулав. Учир нь бага насны хүүхэд үүргэвчний цахилгаанд нүүрээ урсан тохиолдол цөөнгүй гарчээ.

Түүнчлэн өдөр бүр автобусыг угааж, үйлчилгээнд гардаг тул хог, хаягдлаа зориулалтын саванд хийж байхыг уриаллаа.

Иргэдээс нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг 70044040 дугаарын утсаар хүлээн авч байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.

Эх сурвалж: www.zms.mn