Т.САЙХАН

УИХ-ын хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-наас долдугаар сарын 8-ны өдрүүдэд хуралдаж өндөрлөсөн. Энэ удаагийн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүд ямар ирцтэй оролцсон талаарх мэдээллийг хуралдаан зохион байгуулах хэлтсээс гаргажээ. 

Хаврын ээлжит чуулган 34 удаа хуралдсаны 23-д нь буюу хамгийн олон удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоогүй байна. Тэрбээр 19 удаа чөлөө авчээ.

Харин чуулганы хуралдаанд бүрэн оролцсон /34 удаа/ найман гишүүн байна.

  1. Г.Амартүвшин
  2. Т.Аюурсайхан
  3. Ё.Баатарбилэг
  4. Б.Баярсайхан
  5. Д.Ганбат
  6. Б.Дэлгэрсайхан
  7. Б.Пүрэвдорж
  8. С.Чинзориг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил /5/, Ж.Эрдэнэбат /6/ нар хуралдааныг хамгийн олон удаа тасалжээ.

Эх сурвалж:www.polit.mn