Ч.ЗОТОЛ

Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнөөс Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хэзээ хурлаа хийх вэ.  Монголын хүүхдийн хөгжил, хамгаалал, эрсдэлт нөхцөлд байгаа, хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогч хүүхдийн эрх ашгийг Монголын төр хэрхэн хамгаалж  ажиллаж байгаа вэ гэдэгт шүүмжлэлтэй хандаж байна. Тэд Монголын ирээдүй болсон 350-400 мянган орчим хүүхэд  эрсдэлт  нөхцөлд амьдарч байна гэж  үзэж байгаа юм.

Судалгаагаар Монгол  Улсын хэмжээнд  2018-2020 онд  гэмт хэрэг үйлдсэн, оролцсон, хохирсон, нас барсан  нийт 10389  хүүхэд  бүртгэгдэж,  үүнээс  298 нь гэмт хэргийн улмаас нас барсан  байна.

2021 оны  эхний хагас  жилийн байдлаар гэмт хэрэг үйлдсэн 303, хохирсон 483, оролцсон 265, нийт 1051 хүүхэд бүртгэгдсэнээс  гэмт хэргийн улмаас нас барсан 29, гэмтсэн 195 хүүхэд байна.

Мөн 2021 оны эхний  зургаан сарын байдлаар  гэр  бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 691 бүртгэгдсэн нь  өмнөх оноос 21 хувь  өссөн бол  гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 4806 бүртгэгдсэн нь  өмнөх оноос 18.4 хувиар буурчээ. Гэвч  3347 хүн  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас  баривчлагдсан,  198 хүн  нийтдээ 29.580.000 төгрөгөөр  торгуулсан, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 646 хүн хохирсон бөгөөд түүний  558  нь эмэгтэй, 62 нь  хүүхэд  байна.

Эх сурвалж www.polit.mn