Ч.ЗОТОЛ

Архангай аймагт 2020 оны орон нутгийн сонгуулиар АН олонхи болж эрх барьсан. Гэтэл аймгийн ИТХ дахь АН-ын гурван төлөөлөгч нь МАН-ын төлөөлөгч нартай хамтран Засаг даргыгаа огцруулсан. Ардчилсан нам  асуудлыг шат шатандаа хэлэлцэж байгаа ч эцсийн шийдвэр хараахан гараагүй. Харин  УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн цахим хуудсаар  дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ. Тэрээр “ Энэ бол орон нутгийн намын удирдлагын асуудалд төв намаас олон жил дүрмийн бусаар оролцож ирсэн  буруу үр дагавруудын нэг. Гэхдээ дотоод зөрчил байсан ч өөрийн олонхи болсон намын Засаг даргаа МАН-тай нэгдэж огцруулсан үйлдлийг буруушааж байна.  Хэрэь энэ үйлдлээс шалтгаалж архангайчуудын сонголтоор олонхи болсон Ардчилсан нам Архангай аймагт засаглаж чадахгүйд хүрвэл буруутай үйлдлийн талаар Үндсэн дүрмийн хороогоор шийдвэрлүүлж хариуцлага тооцно.  Мөн энэ асуудлаар АН-ын Улс төрийн зөвлөлийг хуралдуулж тодорхой шийдвэр гаргана” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn