Б.Уран

ШӨХТГ-аас шатахууны нөөц дууссан хэмээн худал мэдээлэл тараасан гэж “Петровис” компанийг 4.7 тэрбум төгрөгөөр торгосон. Мөн хоёр жилийн өмнө шатахуун импортлогч компаниудад ногдуулаад байсан 17 тэрбумын торгуулийг сэргээсэн. Энэ торгуулийн дийлэнх дүн нь мөн л “Петровис” компанид ногдож байгаа юм. Тус компанийн торгууль төлөх хугацаа хэдийнэ дууссан юм. Гэвч компанийн удирдлагууд торгуулиа төлөхөөс татгалзаж, ШӨХТГ-ыг шүүхэд өгчээ. Он солигдох үеэр үнээ дахин 50 төгрөгөөр нэмсэн “Содмонгол”, “Магнай трейд” компаниудын талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдээлэл өгөхөөс татгалзсаар байна. Түүний хэлснээр Уул уурхайн яамнаас энэ талаар албан ёсоор байр сууриа өнөө, маргаашгүй илэрхийлэх ёстой гэнэ.