Цаашдаа цас их орвол өвөлжилт хүндрэх аймгийн тоо19, сум нь 90 болох магадлалтай байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ. Цас их орсноос болж оны өмнө  орон нутгийн ихэнхи замыг хаагаад байсан бол  одоогоор хаалттай зам байхгүй гэнэ. Цасан шуурганаас болж хаагдаад байсан Говь-Алтай аймгийн гурван сумын замыг өчигдөр нээсэн байна.