Б.Уран

ШӨХТГ-аас импортлогч есөн компанийн төлөөллийг хүлээн авч уулзан, хэлэлцүүлэг хийж байна. Тэдний ярилцаж байгаа гол асуудал нь ирэх онд багтаан импортын бараа, бүтээгдэхүүнийг европын стандартад нийцүүлэх тухай юм. Энэ талаар Засгийн газрын тогтоол гарч, холбогдох албаныхан ийнхүү ажиллаж байгаа юм. Манай улсад импортоор орж ирдэг зарим нэр төрлийн бараа европын гэсэн тодотголтой байдаг ч тухайн улсад хэрэглэж байгааг нь чанарын хувьд гүйцдэггүй тухай асуудал бий. Тухайлбал, үйлдвэрлэгч оронд хэрэглэж байгаа хүүхдийн живх нэг өөр, манайд ирдэг нь чанар муу байдаг. Мөн гадны стандарт, горимыг ашиглан үйлдвэрлэдэг кола ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн яг европ стандартдаа нийцдэггүй тул энэ асуудлыг нэгтгэн шийдэхээр ийнхүү ажиллаж байгаа юм.