Л.Баттөр: Гаднаас биш монголчуудын дунд тархсан вирус мутацад орсон байх магадлалтай

0
хуваалцах
223
үзсэн

Т.САЙХАН

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өнөөдөр /06.20/ мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Дархлаажуулалт эхлэхэд иргэд тайвширч халдвар хамгааллаа сулруулдаг. Дархлаажуулалтад хэт найдаж, халдвар бүр байхгүй болно гэсэн хүлээлт үүсдэг. Гэвч үр дүн өөр гарсан тул олон нийт бухимдаж үүсэж байна. Халдварын тархалтыг ажиглахад гаднаас гэхээсээ илүү монголчуудад тархсан вирус мутацад орсон байх магадлалтай.

Тэгэхээр дараах гурван хүчин зүйлээс халдварын тархалт шалтгаална.

  1. Хөдөлгөөний эрчим
  2. Дархлаажуулалт
  3. Вирусийн мутац хэр байх нь нөлөөлнө.

Тиймээс хэн нэгэн эсвэл дархлаажуулалтад хэт найдах нь хариуцлагыг өөрөөсөө холдуулах шалтгаан болж байна. Хүн бүр өөрөөс шалтгаалах зүйлээ хийх хэрэгтэй" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn