Т.САЙХАН

2021.06.20

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2400 хүнээс коронавирусын халдвар илэрчээ.  Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 93557 болж байна. Мөн хугацаанд 11 хүн нас баржээ. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү  " Сүүлийн 24 цагт эмнэлгээс 503 хүн эдгэрэн гарсан бол 2,689 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 11,668 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 7,428
  • Хүндэвтэр - 2,896
  • Хүнд - 1,125
  • Маш хүнд - 219 хүн байна.

Гэрийн хяналтад 18,311 хүн байгаа. 

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 58-93 насны 11 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Их Британи улс насанд хүрсэн хүн амынхаа 60 хувийг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулсан боловч тавдугаар сарын дундаас эхлэн халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдээд байна. Үүнийг Энэтхэгээс гаралтай буюу делта вирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж байна. 

Мөн манай хөрш ОХУ-д делта вирусийн тархалт нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өссөн дүн мэдээтэй байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn