Т.САЙХАН

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА. ЭНЭ ҮЕЭР 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:-Соёлын тухай хууль батлагдаагүй байна. Дагалдах хуульд тусгасан гэвэл шилний цаанаас чихэр долоолгосонтой адил болно. Энэ асуудлаа Сангийн яамтай сайн тохирсон уу?

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:-Ж.Батсуурь гишүүн чухал асуудал ярьж байна. Соёлоо хамгаалахад зардал гаргах, тэрийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах, баталгааг хангах тухай хуульд тусгасан эсэхийг асуулаа. Соёлын тухай хуульд энэ асуудлыг маш сайн тусгасан. Соёлын өвийн тухай хуулийн олон заалт өөрчлөгдөж байгаагийн нэг нь хуулийн 14 дүгээр зүйлд тусгагдсан.

 

Соёлын сайд Ч.Номин:-Ж.Батсуурь гишүүний асуултад хариулъя. Соёл хэрэглээнд орж байж хөгждөг. Энэ утгаараа эдийн засгийн эргэлтэд орж, цаашид хөгжих боломж нь үүснэ гэж үзэж байна. Тиймээс эдийн засгийн заалтууд орсон. Ялангуяа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр заалтууд оруулсан бөгөөд төрөөс дэмжлэг үзүүлэх заалтууд ч орсон. Соёлын салбар өнгөрсөн хугацаанд орхигдсон байсан учраас сүүлийн дөрвөн сарын хугацаанд салбарынхаа суурь судалгааг хийж, 12 чиглэлээр хүрээгээ тодорхойлж, гаргаж ирсэн. Тэр дундаа соёлын салбарт тэргүүлэх эдийн засгийн чиглэл нь юу байх вэ гэдгийг тодорхойлж, түлхүү хөгжүүлнэ. Үндэсний баяр наамдын тухай хуультай. Баяр наадам зөвхөн соёлын асуудлаас гадна бүх нийтийн тэмдэглэн өнгөрүүлэх өдөр, спортын арга хэмжээнээс бүрддэг учраас тусгай хуультай байдаг.

 

 Эх сурвалж:www.polit.mn