COVID-19: Өчигдөр 2642, өнөөдөр 2746 хүнээс халдвар илэрлээ

0
хуваалцах
167
үзсэн

Т.САЙХАН

Халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хоногт коронавируст халдвар 2746-оор нэмэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 88516 боллоо.

Мөн хугацаанд 2505 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 11 хүн уг өвчний хүндрэлээр амиа алдсан харамсалтай мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараар өвчилсөн 61,725 хүн эдгэрсэн бол 411 хүн уг өвчний улмаас эндээд байгаа юм.

Харин дэлхийн хэмжээнд сүүлийн хоногт 382341 хүн коронавирусийн халдвараар нэмж өвчилсөн байна.

 

Эх сурвалж:www.polit.mn