Б.Уран

( Хэвлэлийн бага хурал оролцсон хүмүүсийн нэрс Я.Батхүү /ХЗХ-ны хохирогчдын нэгдсэн түр хорооны дарга 99118079/, Х.Оюунцэцэг /Удирдах зөвлөлийн гишүүн/, Г.Нямдорж /УЗ-ийн гишүүн/, А.Алтантуяа /УЗ-ийн гишүүн/ )
Долоон жилийн өмнө олноороо дампуурсан хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид яг одоо “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийж байна. Долоон жилийн турш тэдний хохирлыг барагдуулах талаар дорвитой ажил хийгдээгүй гэж тэд мэдээллээ. Энэ хэргээс болж 8000 хүн хохирсон гэж байгаа ч үнэн хэрэгтээ хүн бүрийн ард байгаа гэр бүлийнхнийг нийлүүлээд 40-50 мянган хохирогчтой хэрэг гэлээ. Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдыг асуудлыг далимдуулан илүү мөнгө нэхэмжилдэг гэсэн олон нийтийн хардлага байдаг. Гэвч тэд өөрсдийн хохирлыг хууль хяналтын байгууллагад үнэн зөвөөр мэдээлж, шалгуулж байгаагаа баримттайгаар тайлбарлалаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын 17-нд Хуульзүйн сайд Х.Тэмүүжин хадгаламж зээлийн хоршоодын хэргийг сөхөх шийдвэр гаргасан. Ингэснээр одоогийн байдлаар 50 гаруй хэрэг сөхөгдөж, 10-ыг нь Авилгатай тэмцэх газарт шалгаж байгаа аж.


