С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 57 хөдөлгөөнт баг гэртээ батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал болсон хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулж нийслэлийн хэмжээнд 40 автобус буюу хөдөлгөөнт багийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Мөн батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлуудад 119 төвийн ажилчид зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-оос засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хүрээнд бүхэлд нь эсвэл хэсэгчилсэн байдлаар хорио цээрийн хязгаарлалт тогтоох эрхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт олгосон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19 аймгийн 118 суманд хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа тул иргэд хөдөө орон нутагт зорчихдоо тухайн орон нутгийн Онцгой комисстой холбогдож мэдээлэл, зөвлөмж авсны дараа хөдөлгөөнд оролцох шаардлагатай” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn