С.САРУУЛ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11540 шинжилгээ хийх явцад 2642 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 85770 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн 2642 тохиолдлын ,641 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол бүртгэгдлээ.

Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,

1,733 нь Улаанбаатар хотод

908  нь орон нутагт бүртгэгдлээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 37-95 насны 11 хүн нас баржээ.  Харин 24 цагийн хугацаанд нийт 571 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 59,220 боллоо.

Халдварын улмаас одоогоор 10248 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

Хөнгөн – 6,338

Хүндэвтэр – 2830

Хүнд - 891

Маш хүнд - 189 хүн байна.

Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 15,879 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn