С.САРУУЛ

Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдад зориулсан “Даалгаврын сан”  болох http://eyeshitems.eec.mn ашиглалтад оржээ. Ингэснээр шалгуулагчид тус цахим хуудаснаас 2018, 2019, 2020 оны ЭЕШ-ын даалгавруудыг татан авч, ажиллах боломж нээгдэж байна. ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn