С.САРУУЛ

Цар тахлын халдварын  эмчилгээнд вирусийн эсрэг "Арбидол" эм хэрэглэж байгаа юм. Гэтэл сүүлийн үед халдвар авах хүний тоо ихэссэнтэй холбоотой уг эмийн эрэлт ихсэж, үнэ хөөрөгдөж, дамлан худалдаалж байгааг олон нийт шүүмжилж байна. Тэгвэл ШӨХТГ-аас иргэдийн гомдлын дагуу  эм ханган нийлүүлэх үйлдвэр болон эмийн сангуудад “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар”- тай хамтарсан хяналт, шалгалтыг  зургадугаар 15-ны өдөр эхлүүлжээ.  Шалгалтаар цар тахлын эмчилгээний удирдамжид багтсан вирусийн эсрэг эмийн зах зээл дэх үнийг хянах юм байна.  Мөн  вирусийн эсрэг эмийн ширхгийн болон багцын үнэд хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авахаас гадна халдварын үед яаралтай горимоор импортлох нэг удаагийн зөвшөөрөлтэй бусад эмийн үнийг олон нийтэд ил тод мэдээлэхээр болжээ.

Эх сурвалж: www.polit.mn