Б.ОД

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар  хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг маргааш буюу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг мөн долоо хоногийн хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах шийдвэр гаргажээ.

Мөн Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг   энэ сарын 30-ны өдөр хүртэл хязгаарлалаа. Төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэдийн зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас, бусад шаардлагаар зорчих иргэдийн зөвшөөрлийг ямар ч тохиолдолд коронавируст халдварын шинжилгээний сөрөг хариунд үндэслэн тухайн аймгийн Онцгой комиссоос олгох шийдвэрийг гаргажээ.

Эх сурвалж:www.polit.mn