Л.Ариунтуяа:Үерийн усыг сорох төхөөрөмжүүд олон жил хэрэглэснээс үүдэн эвдэрсэн

0
хуваалцах
183
үзсэн

Б.ОД

Улаанбаатар хотод энэ сарын 6,7-нд орсон цас, борооны улмаас үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар өнөөдөр Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Геодези, усны барилга байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг болон авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээг хариуцан ажилладаг. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 153 километр (км) далан суваг, 163 км борооны ус зайлуулах шугам сүлжээ байна.Нийслэлд энэ сарын 6, 7-нд орсон цас, борооны улмаас үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл манай байгууллагын ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ус сорох, үерийн усанд эвдэгдсэн далан сувгийг засварлах ажил хийж байна.Бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгаа боловч хүн хүч хүрэлцэхгүй байна. Манайд байдаг 37 техник тоног төхөөрөмжийн ихэнх нь эвдрэл гэмтэлтэй. Өнөөдрийн байдлаар бүрэн хүчин чадлаар ажилладаг 16 техник төхөөрөмж байна.  Үүнээс ус соруулах хоёр жижиг, нэг том машин бий. Нийслэлийн хэмжээнд авч үзвэл энэ нь хангалтгүй тоо юм. Техник төхөөрөмжийн эвдрэлийн гол шалтгаан нь маш олон жил хэрэглэсэнтэй холбоотой. Хүн хүч цөөн, техник төхөөрөмж хангалтгүй байна. Ус соруулах машин үер буусан газар бүрт ажиллаж байгаа боловч хүчрэхгүй байна. Мөн голын гольдрил, эх дээр барилга барьж, айл өрхүүд амьдарч байна. Энэ нь  эргээд үер усанд автах эрсдэл үүсгэж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Манайхан хэзээ юм хийж сурна даа!!