Т.САЙХАН

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг сонсож байна. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Хунан "Өмнөх Засгийн газрын үед Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд Улсын онцгой комиссын хуралдаанд оролцож байсан. Харин шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш оролцох боломжгүй болсон. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд хянаж шалгахаас илүү дэмжиж зөвлөх байдлаар Улсын онцгой комиссын хуралдаанд оролцох санал тавьсан. Гэвч хүлээж аваагүй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn