COVID-19: Хариуцлага нэхсэн бодит байдал

0
хуваалцах
1362
үзсэн

С.УЯНГА

Цар тахлын халдварын зураглалыг харвал ёстой л гэрлийн хурдаар өсч байна. COVID-19 зургадугаар сарын 1-нд хоногт 790 тохиолдол бүртгэгдэж байсан бол өчигдөр 2263 боллоо. Өөрөөр хэлбэл, халдварын тоо 14 хоногт гурав дахин өсөж, хагас сарын хугацаанд 15 мянган хүн өвчилж, 90 гаруй хүн нас бараад байна. Ингэснээр халдварын тоо 76 мянга давж, 300 гаруй хүнээ аюулт өвчнөөр алдчихаад байгаа нь бодит байдал юм. Тиймээс бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд бүгдээрээ идэвхийлэн хичээхээс өөр аргагүй боллоо.

Халдвартай тэмцэх, сэргийлэх ажил дан ганц тоог нь бүртгэж “уншдаг” Эрүүл мэндийн яамных биш. Төр, мэргэжлийн байгууллагууд, ард олноороо илүү сэрэмжтэй байх хэрэгтэйг сануулж, бүх нийтээс хариуцлага нэхэж байна. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон учраас цар тахлыг хумьж, нэг ч гэсэн халуун амийг хамгаалахын тулд төр нь зөв бодлого менежментээр ажиллаж, мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоотой шуурхай арга хэмжээ авч, хүн бүр сэрэмж алдаж назгайрахгүйгээр намартай золгох хэрэгтэйг “Зууны мэдээ” сонин уриалж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.15 МЯГМАР № 119 (6596)