Б.ОД

COVID-19 халдварын тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын ачаалал ихэсч байна.Сүүлийн долоо хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 3000 гаруйгаар, гэрээр эмчлүүлж буй хүмүүсийн тоо хоёр дахин өсжээ.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хоёр хувийг маш хүнд хүмүүс эзэлж байна.Харин одоогоор халдвар авсан 13162 хүн гэрийн тусгаарлалтад хөнгөн хэлбэрийн оноштойгоор эмчлүүлж байгаа юм.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд гэрээр эмчлүүлж байгаа боловч дур мэдэн эмчилгээ хийж болохгүй.Учир нь хүн бүрийн биеийн онцлог өөр тул тухайн биеийн байдлаас шалтгаалж эмчилгээний төрөл өөр өөр байгаа.Эрүүл мэндийн яамны зүгээс дархлаагаа дэмжих, урьдчилан сэргийлэх зорилгоор амин дэмүүд хэрэглэхийг зөвлөж буй. Түүнээс биш ямар нэг антибиотикийн төрлийн эмийг дур мэдэн хэрэглэхийг зөвлөөгүй.Иргэд халдвар авснаа мэдээд айж сандрахгүйгээр тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандахыг хүсье” гэв.

Эх сурвалж:www.polit.mn