С.САРУУЛ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11555 шинжилгээ хийх явцад 2386 хүнээс халдвар илэрч 11 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 80733 болж байгаа. 2386 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд дотор нь задалж танилцуулбал, 1675 нь Улаанбаатар хотод, 711 нь орон нутагт бүртгэгдлээ.

Бүртгэгдсэн халдваруудын 618 нь 0-17 насны хүүхэд байна. Вакцинд хамгийн идэвх султай хамрагдсан 30-34 насныхан халдвар их авч байгаа” гэв.

Сүүлийн 24 цагт 797 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57822 боллоо. Халдварын улмаас 9,346 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн - 5,826

Хүндэвтэр - 2,542

Хүнд - 794

Маш хүнд - 184 хүн байна.

Эх сурвалж: www.polit.mn