Т.САЙХАН

Эрүүл мэндийн яамнаас  өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.  ЭМЯ-наас 10653 шинжилгээ хийх явцад 1622 хүнээс халдвар илэрсэн нь манай улсад халдвар бүртгэгдэж эхэлснээс хойших нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 72104 болж байна. 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Манай улс насанд хүрсэн хүн амынхаа дийлэнхийг дархлаажуулаад байгаа. Гэхдээ хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа нь болсон ч хийлгээгүй байгаа 200 мянга орчим хүн байна. Эдгээр иргэдийгээ вакцинаа хийлгэж, бүрэн тунгаа авахыг уриалъя" гэлээ. 

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,988 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 44-82 насны найман хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn