Б.ТУУЛ

Ахмад настнуудад олгодог  “Насны хишиг”-ийг энэ сарын 18-наас олгохоор болжээ.  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр энэ жил 143.522 ахмадад 11.8 тэрбум олгох  тооцоо гарсан байна.  Улсын хэмжээнд "Насны хишиг" мөнгөн тусламжийг ахмадуудад  улсын баяр наадам болон сар шинийн баяраар, жилд хоёр удаа олгодог.

Энэ жил 65 нас хүрч буй, тэр дундаа долдугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд "Насны хишиг" мөнгөн тусламжийн үйлчилгээ авах эрхтэй болж байгаа юм. Тэднийг энэ сарын 30-ны дотор бүртгүүлж уг үйлчилгээг авахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлж байна.

Эх сурвалж: www.polit.mn