С.САРУУЛ

Өнөөдөр 2021.05.26/ бүх нийтийн амралтын өдрөөр дархлаажуулалтын болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллах юм. Тодруулбал, дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллана.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж буй PCR шинжилгээний суурин гурав, явуулын гурван цэг:

Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг

Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг

Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг

Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай

Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай

Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Эх сурвалж: www.polit.mn