Б.ОД

Спутник V  вакцины татан авалтын талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр  мэдээлэл өглөө.

 Тэрбээр “Спутник V вакцины үйлдвэрлэгчийн зааварт вакцины хоёр дахь тунг 21-90 хоногийн хугацаанд хийж болно гэж заасан.Улаанбаатар хотод Спутник V вакцин тариулсан хүмүүсийн хоёр дахь тунгийн хугацаа хараахан болоогүй буюу 21 хоноогүй байгаа.Мөн тус вакцины хоёрдугаар тунг хэзээ  нийлүүлэх одоогоор тодорхойгүй байна” гэлээ.

Спутник V вакцины 40 мянган тун тавдугаар сарын 1-нд ирсэн. байв. Үүний 20 мянган тун нь улсад, үлдсэнийг нь хувийн хэвшилд нийлүүлсэн. Тийн тавдугаар сарын 14-нөөс 55-аас дээш насныхныг дархлаажуулж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn