Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “ХЗДХ-ийн сайд  хэдэн зуун саяар камер авч тавина гэж байна.  Техникийн ололтыг буруу талаар ашиглаад гаршсан байна. Иргэдийг дарангуйлах хянах тал руу орох гэж байна. Иргэдийг хамгаалах дарангуйлах маягтай ажилладаг. Цагдаа таны гарт орж байна” гэдгийг тодруулав.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Нэг дор хэдэн зуун сая төгрөг гаргаад камержуулах тухай энэ хуулийн төслөөр яриагүй. Торгуулийн орлогын 40 хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулъя. Үүнийхээ 20 хувиар үе шаттайгаар орон нутгийг камержуулъя гэдэг зүйл ярьж байгаа юм. 

Цагдаагийн байгууллага 2010 оноос хойш энгэрийн камер хэрэглэж байгаа. Тодорхой журам заавартай. Цагдаагийн энгэрийн камераас бичлэг алдагдсан гэх асуудлыг ажлын хэсэг гараад шалгаж байна.

Давхар хууль хяналтын байгууллагуудаас энэ бичлэг алдагдсан байж болзошгүй гэдэг утгаараа ажлын хэсэг шалгалт явуулаад, үр дүнг нь тодорхой хугацааны дараа танилцуулна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn