Л.Энх-Амгалан: Хичээл эхлэхээс өмнө 12-17 насныхныг вакцинжуулна

0
хуваалцах
253
үзсэн

С.САРУУЛ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдүүдэд вакцин хийх талаарх судалгааг эхлүүлэхийн уриалж, Pfizer, Moderna зэрэг компанийн үйлдвэрлэсэн вакцинуудыг хүүхдүүдэд хийхэд амжилттай үр дүн гаргаж байгааг мэдээлж холбогдох байгууллагуудад санал хүргүүлээд байгаа юм. Тэгвэл сурагчдыг вакцинжуулах тухай асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Улсын нийт иргэний 60 хувь нь вакцинд хамрагдаж байж сүргийн дархлаа тогтоно хэмээх шинжлэх ухааны тайлбар бий. Манай улсад 0-18 насны 1.2 сая хүүхэд байна.Хэдийгээр насанд хүрсэн иргэдээ вакцинд бүрэн хамруулсан ч тодорхой насны бүлэг буюу 12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулж байж улс даяараа сүргийн дархлаа тогтох тооцоолол гарсан. Үүнд үндэслэж ДЭМБ бүртгэсэн, хүүхдэд хэрэглэж болох вакцинуудыг судалж байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөн Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Эрүүл мэндийн сайд оролцсон Ажлын хэсэг ажиллаж байна" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ёндон
Хүн сүрэг,мал сүрэг ,сүрэг мал,сүрэг хонь,сүрэг чоно гэх мэт хэлц хэллэг байдаг.Монгол улсын иргэдийн сүрэг,сүрэг иргэд,сүрэг ард ....нэг л бишээ.Харин олонхийн.,нийтийн,нийгмийн гэвэл ойлгох янзтай.Хэрэв иргэд нь сүрэг болвоос төр засгийн тэргүүнүүд нь юуны тэргүүн гэгдэх ? Жоохон буруу нэрийдээгүй байгаа даа.
Сүргийг халдварт өвчнөөс сэргийлэн хамгаалахад сүргийн гишүүн бүр толгой далаалан вакциндаа идэвхитэй хамрагдах нь чухал шүү.Сүргийн тэргүүн гагцаар мэрийгээд хэцүү шүү дээ.