Т.САЙХАН

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 512 хүний сорьцоос COVID-19-ийн халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 46448 болж нэмэгдлээ. Мөн хугацаанд 1503 хүн эдгэрсэн бол таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Нас барсан хүмүүсийн тухайд 47-78 настай хүмүүс байна. Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар өвчилсөн 35,733 хүн эдгэрээд байгаа бол 184 хүн эндээд байна.

Эх сурвалж:www.polit.mn