Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 11-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

5-р сарын 11-нд Японы 300 явган цэрэг нисэх онгоцны тусламжтайгаар хилээс дотогш 20 км-т Хамар даваан дахь хилийн заставт халдан довтолж 15 км-т дотогшлон цөмөрчээ. 1939 оны эхээр хил хязгаарыг зөрчих явдлыг улам идэвхжиж хилийн цаана Япон цэрэг зэвсгийн хүчийг хуралдуулж тус улсын дархан хил хязгаарт ойрын хугацаанд довтлох гэж байгаа нь бүх талаар мэдэгдэх болжээ. Японы эзэрхэг түрэмгийчүүдийн цэрэг улс төрийн бодлого нь ЗХУ-ын дорнод хэсгийг эзлэн авахын тулд Монголын газар нутгийг урьдаар эзлэн авч дайны талбар хийх гэж байжээ.1939 оны 5-р сарын 11-нээс 31-нд хоёр талаас цэргийн багахан хүч оролцсон тагнан турших шинжтэй тулаан болж япончууд 2600 цэргээр Номонхан, Бүрд овооны орчмоор болон Хайлаастын голын дагуу Монголын нутагт цөмрөн ороод Монгол Зөвлөлтийн хүчинд цохигдож 400 гаруй цэрэг офицерыг алдаж, зэвсэг техникээ устгуулж улсын хилээс гарсан. Японы тал дахин довтлох төлөвлөгөөг 7 дугаар сарын эхээр товлож, Монгол-Зөвлөлтийн цэргийг хүчээ хуралдуулаагүй байхад давуу хүчээр дайрч нутгийн гүнд орохоор төлөвлөж явган цэргийн 7 дивиз, тусгай хороо, 2 танкийн хороо бүхий 8000 цэрэг, 310 их буу, 135 танк, 225 нисэх онгоцтой хүч хуримтлуулсан байв. Энэ үед Зөвлөлт-Монголын цэрэг ч хүч нэмэгдүүлж танкийн 1, хуягтын 3, буудлагын пулемётны 1 бригад, мотобуудлагын 2 хороо, МАХЦ-ийн 2 морьт дивиз, 109 их буу, 186 танк, 266 хуягт машин, 82 нисэх онгоцтой байв.Японы цэргийн нисэх хүчний 150-иад онгоц 1939 оны 6-р сарын 20-нд агаарын хил зөрчин ирж, Монгол-Зөвлөлтийн байрлаж байсан Хамар давааг бөмбөгдөв. 6-р сарын 22-нд Японы 120 онгоц дахин довтлоход Монгол-Зөвлөлтийн 95 онгоц тосон тулалдаж, дайсны 31 онгоцыг сөнөөж, манай талаас 12 онгоц сүйджээ. Япончууд 6-р сарын 24-нд дахин 60 гаруй онгоцоор дайрсан ч 25 онгоцоо алджээ. 6-р сарын 26-ны өдөр Буйр нуурын орчимд Японы 60 шахам онгоц, манай сөнөөгч онгоцтой маш ширүүн тулалдаан хийсэн бөгөөд энэ 6 хоногийн хугацаанд япончууд агаарын тулалдаанд 64 онгоцоо алдсан юм. Гэвч япончууд 6-р сарын сүүлчээр Тамсагбулаг, Баянтүмэнийг олон онгоцоор бөмбөгдөж чадсан юм.Ийнхүү Халх голын байлдааны эхний шат төгсчээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1891.05.11. Хаант Оросын угсаа залгамжлах хунтайж Николай Александрович сэлэмтэй халдлагад өртөн толгойндоо хүнд гэмтжээ. Тэрээр Грек болон Данийн ханхүү Гиоргийг хамгаалахдаа ийнхүү шархадсан байна.

1910.05.11. АНУ-ын Конгресс Монтана мужид Глейсерийн үндэсний дархан цаазат газрыг байгуулах шийдвэр гаргажээ.

1918.05.11. Умард Кавзазын уулын бүгд найрамдах улс албан ёсоор байгуулагдав.

1943.05.11. Дэлхийн хоёрдугаар дайн: Америкийн цэргүүд Атту арлыг эзлэх тулааныг эхлүүлэв.

1987.05.11. Нацистын Германы офицер Клаус Барбид холбогдох дайны хэргийг Лион хотноо шүүж эхлэв.

1995.05.11. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд дэлхийн 170 гаруй улс нэгдэн гарын үсэг зуржээ.

1997.05.11. Алдарт IBM компанийн хөгжүүлсэн "Гүн цэнхэр" компьютер дэлхийн шатрын аварга Гари Каспаровтой сонгодог өргөөр тулж улмаар Г.Каспаровыг буулган авсан юм. Ингэснээр дэлхийн аваргыг хожсон анхны компьютер болон түүхэнд үлджээ.

1998.05.11. Энэтхэгийн Засгийн газар Похран хотод цөмийн зэвсгийн туршилтыг газар доор үйлдэв.

Эх сурвалж www.zms.mn