С.САРУУЛ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт  коронавируст халдварын тохиолдол 804-өөр нэмэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдвар  44820 болж байна.Мөн хугацаанд 1320 хүн эдгэрсэн бол хоёр хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Шинээр бүртгэгдсэн 804 тохиолдлын долоо нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл нэмэгдэж байна.Бусад тохиолдлыг задалж танилцуулбал, дөрөв нь гаднаас зөөвөрлөгдсөн, 737 нь Улаанбаатар хотод, 56 нь орон нутагт бүртгэгдлээ. Халдварын улмаас 4968 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн- 2826, хүндэвтэр-1530, хүнд-499, маш хүнд-113 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.  Мөн хугацаанд 69 болон 89 насны хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn