Б.ДОЛЖИНЖАВ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар оролцож, вакцины ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улсад хэрэглэж байгаа вакцинуудын аюулгүй байдал, хамгаалах чадвар нь эмнэл зүйн туршилт судалгаагаар баталгаажсан тул эргэлзэх зүйл байхгүй. Одоо бидний хэрэглэж байгаа Синофарм үйлдвэрийн вакциныг гаргаж авсан аргыг хүн төрөлхтөн 100 гаруй жил хэрэглэж байгаа.Мөн АстраЗенека болон Спутник V вакцины аргыг 40 жил хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, ийм олон жил аюулгүй гэдэг нь батлагдсан гэсэн үг. Коронавирусын эсрэг вакцин  өвчний хүндрэлээс сэргийлэхээс гадна бусдад халдвар тараах магадлалыг бууруулна.Хамгийн гол нь коронавирусын эсрэг вакцин нь аюулгүй, амьд вирус агуулдаггүй учир ямар нэг өвчин үүсгэхгүй бөгөөд хүний удмын мэдээлэлд нөлөөлөх ямар ч үндэс байхгүй гэдгийг хэлье.Мөн вакцины бүтэн тундаа хамрагдсан бол ямар ч тохиолдол PCR шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Учир нь эсрэг биеийн агууламж вакцины бүтэн тун хийсний дараа тодорхой заасан хугацаанд хүрсэн бол дархлаа тогтсон гэж үзнэ" гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn