Б.ДОЛЖИНЖАВ

Элсэлтийн ерөнхий шалгалтын 2021 оны бүртгэл өчигдөр 18:00 цагт орон даяар дууслаа. Энэ хугацаанд нийт 35629 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 13877, Налайх, Багануурт нийт 622 шалгуулагч бүртгүүлжээ. Харин орон нутгийн хэмжээнд 21130 хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм байна.

Аймгууд дундаас хамгийн олон шалгуулагчтай нь Хөвсгөл аймаг юм. Тус аймагт 1611 шалгуулагч их, дээд сургуульд элсэх эрхийн шалгалт өгнө. Харин Говьсүмбэр аймгаас 244 шалгуулагч бүртгүүлсэн байгаа нь орон нутгийн хэмжээнд хамгийн бага шалгуулагчтай аймаг болж байгаа юм. 

Эх сурвалж:www.polit.mn