Н.МӨНХЖИН

Холливудын домогт жүжигчин, өдгөө 70 насыг шүргэж яваа Роберт де Ниро “АВС”-д ярилцлага өгчээ. Сонин хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй тэрээр Испанийн сэтгүүлчдийг хүлээн авч киноноос гаднах амьдралынхаа талаар ярьсан байна. Оскарын хоёр удаагийн шагналт Роберт де Ниро “Загалмайлсан эцэг”-ийн Майклын эцгийн залуу цагийнх нь дүрийг бүтээснээс гадна “Охины эцэг”, “Таксины жолооч”, “Казино” зэрэг олон кинонд тоглосон билээ.  

 

-Гудамжинд шүтэн биш­рэгчид танд дөхөөд ирэхээр та яадаг вэ?

-Би янз бүр болж маяг­лаад байдаггүй. Хүмүүс миний тоглож байсан ки­ноны үгийг хэлээд ойртоод ирэхээр инээд хүрээд бай­даг юм. Тэд надад хүндэт­гэлтэй ханддаг. Заримдаа намайг огт танихгүй шүү дээ. Намайг киноноос өөр газар харах хүсэлгүй бай­даг ч юм уу.

-Та жүжигчин болоо­гүй бол юу хийх байсан бол?

-Би үргэлж жүжигчин болохыг хүсдэг байсан. Арван наснаасаа хойш л ийм хүсэлтэй байлаа. 16 хүрээд жүжигчин болъё гэж эргэлтгүй шийдсэн дээ.

-Анхных нь ямар дүр байв?

-“Озын илбэчин” ки­нонд хулчгар Леоны дүрд тоглосон.

-Сайн тоглосон уу?

-Олон жилийн өмнө болохоор яаж тоглосноо санадаггүй. Тэр ки­нонд тоглосон гэрэл зураг ч байхгүй.

-Та их дуугүй, даруу­хан хүн юм. Ийм хүмүүс кино урлаг руу илүүтэй орсон байдаг нь ямар учиртай юм бол?

-Мэдэхгүй. Заримдаа их атаархуу хүн шиг ха­рагддаг байж магадгүй (инээв). Жүжигчид бид өөрсдийгөө илэрхийлж гаргаж чадахгүй бол гал­зуурах шахдаг. Жүжигчид, урлагийн хүмүүс, кино найруулагч нар өөр хү­мүүсийн амьдралыг ам­талж, туршдаг. Миний ажлын хамгийн гоё зүйл нь энэ юм даа.

-Та тэтгэвэртээ гарах тухай бодож байсан уу?

-Бүү мэд. Заримдаа толгойд орж ирдэг л юм. Гэхдээ хариулт нь одоо­гоор алга.

-Гэхдээ л нэг өдөр тэтгэвэртээ гарна даа гэж боддог биз дээ?

-Тийм ээ.

-Тэр хүртлээ хэдэн кинонд тоглох вэ?

-Арав орчим кинонд тоглоно гэж бодож байна.

-Киноны зураг авалт дуусахаар та яадаг вэ. Да­раа нь бахдаж харах гэж зургаа ханандаа өлгө­дөг үү, эсвэл дахиж харах­гүйн тулд хайрцганд хий­гээд мартчихдаг уу?

-Зураг авалт дууссаны дараа дэлгэцэнд гартлаа хэсэг хугацаа өнгөрдөг. Хүмүүс миний тоглосон киног үзээд ямар сэтгэг­дэлтэй байх нь надад сонирхолтой байдаг. “Так­сины жолооч” кино хү­мүүст тэгж их таалагдана гэж ёстой бодоогүй. Хү­мүүст юу таалагдаж, юу таалагдахгүй байхыг ёстой мэдэшгүй юм байна лээ.

-Та “Таксины жо­лооч”-ийг хамгийн сүүлд хэзээ үзсэн бэ?

-Олон жилийн өмнө. Зурагтаар гарч байхыг нь тохиолдлоор харчих юм бол хүлээж байгаад зарим хэсгийг нь зориуд хардаг.

-Жүжигчдийн олонх нь цалингаас цалингийн хоо­ронд амьдардаг ертөнцөд саятан байх ямар байдаг вэ?

-“Миний таньдаг бая­чууд бол миний л хүүх­дүүд” гэж Билл Косби хэлсэн байдаг. Тэрэн шиг миний гэр бүл бол баян, азтай, тэгээд л боллоо.

-Зоогийн газрын биз­несээс юу суралцав даа?

-Зоогийн газар ажил­луулна гэдэг амар ажил биш. Гэхдээ би азтай бай­сан. Эхлээд Ttibeca Grill, дараа нь Locanda Verde гэдэг ресторантай болсон.

-АНУ-аас явбал хаана амьдрах бол?

-Тропикийн дулаан цаг агаартай, далайн эрэгтэй газар л амьдарна даа.

-Интернэт?

-Үгүй.

-Та компьютертэй юу?

-Байхгүй, гэхдээ хэ­рэг­лэдэг. Twitter энэ тэр бол мэдэх ч үгүй.

-Гар утсаараа е-mail бичих үү?

-Би iPhone-тай, их зүгээр эд дээ. Мессеж бичнэ, мэйл явуулна. Өөр юм хэрэггүй.

-iPad-тай юу?

-Байна аа. Кино зо­хиолтойгоо танилцах ч юм уу, цөөн тохиолдолд л хэ­рэглэдэг. Заримдаа iPhone дээрээ ч зохиолоо унш­чихдаг.

-Таныг мафитай хол­боотой энэ тэр гэж ярихаар дургүйцдэг үү?

-Мафиудын дүрийг бүтээсэн болохоор л тэгдэг биз. Би ийм дүрд тоглохдоо дуртай.

-Та бодит амьдралд мафийн жинхэнэ ги­шүүд­тэй танил байсан уу?

-Тийм ээ, залуудаа мафийн гишүүдтэй танил явлаа.

-Ямар нэг зартай ма­фи­­тай танил байсан уу?

-Нэгэн томоохон ма­фийн толгойлогчийг сайн таньдаг байсан. Тэр одоо бидний дунд алга.

-Таныг Нью-Йоркт Италийн мафиудын дунд өссөн гэдэг үнэн үү?

-Тийм ээ. Нью-Йоркт бүгд л холилддог байлаа шүү дээ.

-Таныг Мартин Скор­сез, Аль-Пачинотой хамт­ран бас нэг мафийн тухай кино хийх гэж байгаа гэсэн...?

-Тийм ээ. Мартитэй (Скорсез) хамтраад мафийн тухай кино хийе гэж ярилцсан. Би нэг ном уншсан юм, мафийн ту­хай. Тэгээд таалагдаад Мартид өгсөн. Түүнд бас таалагдаад кино зохиол болгох гээд өгчихсөн байгаа.