Д.МЯГМАР


Улсын нийслэл Улаан­баатар хотын хамгийн их хүн амтай дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдаваа то­милогдоод удаагүй ч иргэд түүний хэрхэн   ажиллахыг ажиглаж байгаа. Гаригийн нэр бөөндсөн засаг ноёныг чимээгүй бууриа сахиад суух нэгэн биш гэлцдэг. Тэрээр хэзээний л “шөвөг” шиг нэгэн.

Үүнийгээ ч тэрбээр өнгөрсөн жилүүдэд өөрийн биеэр нотлон харуулсан юм. 2012 оны нэгдүгээр сарын дундуур иргэдэд төдийлөн танигдаагүй  Д.Пүрэв­даваа Баянзүрх дүүргийн АН-ын сонгуу­лийн кам­панит ажлыг гу­дамжинд эхлүүлж байсан билээ. Тухайн үед залуу хүний цөстэй зангаар хахир өвлөөр цагаан хоолой барин, “Баянзүрх дүүргийн  Засаг дарга Б.Батзориг Үндсэн хууль зөрчиж байна” хэмээн  хашгирч тэмцэж явсан нь түүх болж хэвлэлийн хуудаснаа үлджээ. Энэ тэмцлийн дүнд 2012 оны УИХ-ын сонгуулиар иргэд АН-аас Ж.Батзанданг дэмжиж түүний ажлыг үнэлсэн болов уу.

Баянзүрх дүүргийн АН-ыг нэг гарт зангидах хүндхэн ажил. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг Баянзүрхийн АН-ыг  эв­лүүлж засаг барих амар­гүй. Эртнээс хоёр хуваагдаж, тамга, тэмдэг булаалдан, хуурамч, жин­хэнэ дарга гэж муу­далц­саар Баянзүрх дүүргийн АН-д хэрүүлийн бузар шингэсэн гэж гишүүд нь  муудалцдаг жишээ бий. Гэлээ ч дүүргийн АН-ыг 2012 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуу­лахад тэрээр үлэмж гавъяа байгуулсан нэгэн. Тий­мээс түүнд хотын мээр Э.Бат-Үүл  албан тушаа­лын бялуунаас хувь хүр­тээж нийслэлийн зүүн дүүргийг “хэрчим” болгож таваг­лажээ. Дүүрэг удир­дах эрхтэй  түүний цээ­жинд хийх ажлын тө­лөв­лөгөө бэлэн байж таараа.

Тэр яг мэргэн буудагч шиг. Хэдэн жилийн өм­нөөс Баянзүрхийг онилж улс төржиж байсан нь ийн байгаа онолоо. Д.Пүрэв­даваа хэдэн сар нийс­лэ­лийн Засаг даргыг ор­логчоор ажиллаж ба­гагүй туршлага хуримт­луулсан болов уу. Дүүргээ ардчил­сан замаар удирдахдаа “хагарсан” нам шигээ бүү болгоорой гэж захих хүн түүнтэй цөөнгүй таарах нь дамжиггүй. Төрийн алба­ныхан улирчих санаатай, халаа, сэлгээгээ шуу­руу­лах вий гэж хүлээн би­түүхэндээ айдастай суугаа юм гэсэн.

Баянзүрх дүүрэг 28 хо­роотой. Нил улаан байсан дүүргийн гар, хөл болсон хороод анхаарал татаж байгаа нь мэдээж. Хороодын Засаг дарга нарын томилгоог энэ дүү­рэгт ардчилсан байдлаар явуулахгүй бол иргэд түү­нийг баална. Ийм учраас өмнө нь жагсч, цуглаж байхдаа “Хорооны Засаг даргыг иргэдийн саналыг үндэс­лэн томилох ёстой” хэ­мээн Б.Батзоригийг “шөвөг”-дөж гарч ирс­нийг нь сануулах нь илүүц биз.

Аз уу, эз үү, Баянзүр­хийг хэзээнээс нааш хөдөлмөрч эрхмүүд удир­даж ирснийг олон нийт мэддэг, хамтраад дүүр­гийн­хээ төлөө ажиллаж байсан цаг ч саяхных. Тухайлбал, Засаг дарга Т.Гантөмөр, Э.Мөнх-Очир, Б.Батзориг хэмээх зоригтой, бас том ажлыг санаачлаад хий­дэг эрх­мүүд нийслэ­лийн зүүн дүүргийг удир­дан иргэ­дийг нэг цэгээр үйлч­лүүлэх ор­донтой болгосон. Тэдний ажлын их эрчмийг алдах­гүй цааш үргэл­жүү­лэх хариуцлага, ажил­саг уламж­лалыг Д.Пүрэв­да­ваа орхих эрхгүй. Хий­сэн ажил нь хожим түүний нэрийн хуудас болох учраас энэ мэт аар, саар зүйлийг боддог сий­рэг толгойтой гэж энэ дүүр­гийн иргэд сон­голтоо “цэнхэр”-түүлсэн биз ээ.