Ч.ЗОТОЛ

Польш улсад зохион байгуулагдаж буй 2021 оны Боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах  тэмцээний финалын тоглолт үргэлжилж байна. Тэмцээнд Монголын боксын шигшээ багийн тамирчид дасгалжуулагчдын хамт оролцож байгаа юм. Манай  боксчидоос өчигдөр  Э.Сүхбат, А.Хулан нар хүрэл медалийн болзол хангасан. Медалийн өнгө хувиргах эсэхийг шийдэх тулаан өнөөдөр болно. Тэмцээний Б рингэнд 20.00 цагт А.Хулан ОХУ-ын тамирчин Валиара Линковатай, 00.00 цагт Э.Сүхбат ОХУ-ын тамирчин Евгений Захаровтой тус, тус тоглох тов гарчээ.

Эх сурвалж: www.polit.mn