Үүдэл эсийн судалгаагаар дэлхийд АНУ, Япон хоёр тэргүүлдэг

0
хуваалцах
195
үзсэн

Б.ТУУЛ

Үүдэл эсийн судалгаа, шинжилгээ, эмнэлзүйн туршилтаар дэлхийд тэргүүлэгч орноор АНУ, Япон урд хойноо ороод явдаг ажээ. Мөн дэлхийн олон улс оронд энэ салбар маш эрчимтэй хөгжиж байна. Харин манай улсад орой боловч үүдэл эсийн судалгаа шинжилгээ, эмчилгээний арга барил тодорхой түвшинд хөгжиж байна. Монгол Улсад хамгийн анх Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  Ардын эмч Н.Оюундэлгэрээр ахлуулсан, түүчээ баг хамт олон ясны чөмөг болон захын цуснаас үүдэл эсийг ялгаж аваад цусны хавдартай хүмүүсийг эмчлэх эмчилгээг нэвтрүүлээд ажиллаж байна. Энэ төрлийн эмчилгээг цусны хавдартай  25-26 орчим хүнд үр дүнтэй, амжилттай хийсэн гэж бүртгэгдсэн байдаг гэдгийг АШУҮИС-ийн багш, “HFS” Үүдэл эсийн клиникийн үүсгэн байгуулагч, анагаах ухааны доктор Б.Хонгорзул “Зууны мэдээ” сонины 2021.4.12-ны ДАВАА гаригийн № 73 (6550) дугаарт өгсөн ярилцлагандаа онцолжээ. 

Эх сурвалж: www.polit.mn