Хөл хорионоос үүдэн хүмүүс сэтгэл гутралд орж байна

0
хуваалцах
138
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Шинэ коронавирусын халдвар тархсанаар  дэлхий нийтээрээ шинэ сорилттой нүүр тулгарсан. Урт хугацааны хөл хорио, хайртай дотны хүнээсээ хол байх, тусгаарлагдах, санхүүгийн хямрал, COVID-19 халдвараар өвдөх вий гэсэн айдас, шинэ амьдралын хэв маяг зэрэг нь бидний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж стресс бухимдал, сэтгэл гутрал, түгшилт гэсэн таагүй үр дагаврыг авчрах боллоо.

 Энэ талаар СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаа “Зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн олон оронд цар тахалтай холбоотой сэтгэл зүйн байдлыг судалсан судалгаануудаас харахад иргэдийн дунд дасан зохицохуйн эмгэг, гэмтлийн дараах стрессийн эмгэг, нойрны хямрал зэрэг сэтгэцийн тулгамдсан асуудлууд илэрч байна. Манай СЭМҮТ-ийн эмч нар хатуу хөл хорионд байгаа иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудлын тархалтыг тогтооход сэтгэл гутрал 22.1 хувьтай  буюу таван хүн тутмын нэг нь сэтгэл гутралтай байсан” талаар “Зууны мэдээ” сонинд ярьжээ.

 Эх сурвалж:www.polit.mn