2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр зариг.мн сайтад “Тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг СНТрейд ХХК түрээсээ төлөөгүй гэдэг шалтгаанаар түрээслэгчид мэдэгдэлгүй авч явжээ” гэсэн гарчигтай “Нэкст Стар” ХХК-ийн ажилтны ярилцлага нь илт бодит байдлыг гуйвуулсан, ташаа мэдээлэл байсныг залруулах үүднээс “СНТрейд” ХХК-ийн зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. 

“СНТрейд” ХХК нь “Нэкст Стар” ХХК-тай 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 02/2020010202 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан, гэрээнд заасны дагуу “СНТрейд” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжинд байрлах 4 давхар объектыг өргөтгөлийн хамт нийтийн хоол, ресторан, караоке, паб үйлчилгээний зориулалтаар “Нэкст Стар” ХХК-д түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. 

2020 он гарснаар Монгол улс төдийгүй Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлаас улбаалан дэлхий нийтээр тэр дундаа Улаанбаатар хотод хөл хорио тогтоосноор аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан давагдашгүй хүчин зүйлс тохиолдон өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр байна. 

COVID-19 цар тахлын нөхцөл байдал манай “СНТрейд” ХХК –ийн үйл ажиллагаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн, түрээслэгч “Нэкст Стар” ХХК түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулахгүй байсан тул түрээслүүлэгч “СНТрейд” ХХК нь өндөржүүлсэн бэлэн байдлын үед хязгаарлалтад үл орох салбарын үйл ажиллагаа явуулан тулгараад буй хүнд цаг үеийг даван туулан, өөрсдийн ажииллагсад болон нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлэхийг эрмэлзсэн. 

“СНТрейд” ХХК нь Монгол Улсын Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 291.2.2, талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 8.1.3 (Түрээслэгч тал өөрийн объектыг ашиглах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд гэрээг дангаар цуцлах эрхтэй бөгөөд хуанлын 45 хоногийн дотор мэдэгдэнэ.) заасны дагуу түрээсийн объектыг өөрийн зайлшгүй хэрэгцээнд ашиглах шаардлага гарсан тул гэрээг цуцалж, түрээсийн объектыг суллаж өгөх мэдэгдлийг 2020 оны 8 дугаар сараас хойш удаа дараа “Нэкст Стар” ХХК-д албан бичгээр мэдэгдэж, уулзалт зохион байгуулж байсан. 

“СНТрейд” ХХК-ийн зүгээс “Нэкст Стар” ХХК-д түрээсийн объектыг чөлөөлөхтэй холбоотой гэрээнд заасан комиссын гишүүдийг түрээсийн объектод байлцуулахыг урьдчилан бичгээр мэдэгдсэний дагуу “Нэкст Стар” ХХК-ийн ажилчид болон өмгөөлөгчийг байлцуулан акт үйлдэн түрээсийн объектыг чөлөөлсөн бөгөөд “Нэкст Стар” ХХК-ийн ажилчны 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Зариг.ми сайтад өгсөн ярилцлага огт үндэслэлгүй, бодит байдлыг гуйвуулсан, гүжирдлэгийн шинжтэй, нэр хүндэд халдсан мэдэгдэл гаргаж байгаад гүнээ харамсаж байна. 

 

“СНТрейд” ХХК 2021.04.10