Р.Оюун
“Монсудар” хэвлэлийн газраас нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нартай хамааралтай компаниудаар хийлгэхээр болсон талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Тэд “Нийтийн боловсролын тогтолцоо хүүхдэдээ үйлчилж байна уу. Төрийн бодлого хүүхдийг үнэхээр хамгийн түрүүнд тавьж байна уу гэдэг асуудалд олон нийт анхаарлаа хандуулж байж жинхэнэ тогтолцооны асуудал шийдэгдэнэ. “Монсудар” хэвлэлийн газар хүүхдэд хамгийн сайн сурах бичиг хүрдэг олон улсын жишиг тогтолцоог бий болгохын төлөө гурван жил явлаа. Асуудлыг төрийн байгууллагуудад тавьж, санал гаргаж, шийдэл хэлж, сүүлдээ маргалдаж, шаардлагатай үед Авлигатай тэмцэх газар, шүүхэд ч хандсан. Харамсалтай нь гурван жилийн турш төрд анхааруулж, гарах вий гэж болгоомжлуулж ирсэн үр дагавар гарсан тул олон нийтэд мэдээлж байна. Олон нийт ямар цаг үед төрийн бодлого дор амьдарч байгаагаа үнэнээр нь мэдэх эрхтэй.
Монгол Улс боловсролын багц хуульдаа өөрчлөлт оруулж, боловсролын салбарт баримтлах бодлого, үзэл баримтлалаа шинэчилсэн. Үүний хүрээнд сургалтын хөтөлбөрөө шинэчлэхээс гадна сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажлыг шинэ журмаар зохицуулж эхэлсэн. Журмын үндсэн шинэчлэл нь агуулга бүтээж мэргэшсэн хэвлэлийн газруудаар сурах бичгийг бүтээлгэх, үйлдвэрлэлийн үйл явцаас ялгах. Төр зөвхөн хяналтаа тавих буюу олон улсын жишиг тогтолцоонд ойртохыг хичээсэн. Уг журамд сурах бичгийн эх зохиох үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллага зохион байгуулах, гэрээ байгуулах, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагаар дүгнэлт гаргуулах зарчим туссан. Журмын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлгээ хийх үүргийг
Харин өнөөдөр хүүхдүүдийн гарт очиж байгаа сурах бичиг гэж нэрлэсэн зүйлийг харахад өмнө нь улсын төсвийн олон тэрбум төгрөгөөр бий болгосон оюуны бүтээлийг хувийн компани төрд дахин худалдаж болдог уу. Төсвийн хөрөнгөөр бий болсон сурах бичгийг хувийн хэвшил хийсэн мэтээр тендерт шалгаруулж, нэмээд нэг сурагчид дасгал ажлын дэвтрийн багцыг 50 мянган төгрөгөөр шахах эрхийг бас хууль бусаар олгож боловсролын мөлжлөг хийх боломжоор хангаж болох уу. Төрийн худалдан авах ажиллагаа бүх оролцогчид адил тэгш үйлчилдэг үү гэсэн асуултууд зүй ёсоор гарч байна” гэсэн юм.
Эх сурвалж www.zms.mn