“Эцэг эхчүүд хөвгүүдийнхээ хүсэл сонирхлыг сонсох хэрэгтэй”

0
хуваалцах
163
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсад дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчдын талаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн судалгааг Үндэсний статистикийн хороо гаргажээ. Энэ нь манай нийгэмд боловсролын тэгш бус хүртээмжийг бий болгож байгаа юм.

Үүнийг багасгаж, эрэгтэй хүүхдээ боловсролтой болгоход хэрхэн анхаарах талаар  “Боловсролд Хүйс Хамааралгүй” төслийг санаачилсан Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлдэг Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2021 оны оролцогч П.Баттуяа “Эрэгтэй хүүхдүүдийн өөрсдийнх нь хүсэл зорилгыг сонсохоос гадна  багш, эцэг, эхийн анхаарал дэмжлэг их хэрэгтэй санагддаг. Мэдээж гэр бүлийн санхүүгийн байдалтай холбоотой зарим эрэгтэй хүүхэд эрт хөдөлмөр эрхэлж байгаа ч дээд боловсрол эзэмшүүлэхэд анхаардаг, дэмждэг, сонсдог байх нь том дэмжлэг гэж харж байгаа. Манай төслийн зорилго шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх  эрэгтэйчүүдийг дэмжих биш,  эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй боловсролын  ойролцоо түвшинд авчрахад нөлөөлөх юм. Ингэснээр эрүүл нийгэм бүтээхэд чухал нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Бидний өдөр болгон сонсдог нийгмийн  олон асуудлыг шийдэх  гарц нь боловсролын тэгш хүртээмж юм” гэж манай "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн юм.  

Эх сурвалж:www.polit.mn