Энэ сарын 16-наас эхлэн 24 худалдааны төвийг нээнэ

0
хуваалцах
790
үзсэн

Т.САЙХАН

Засгийн газраас 16-ны өдрөөс эхлээд нийслэлийн хэмжээнд зарим худалдааны төв хэсэгчлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.  Тодруулбал,  Баянгол дүүргийн Барс 1, 2, Таван-Эрдэнэ, Орхон захууд, Хан-Уул дүүргийн Лавай, Яармаг захууд, Сүхбаатар дүүрэг, Долоон буудлын Бүрэн плаза, Бүрд худалдааны төв, Их тойруу худалдааны төв, Баянзүрх дүүргийн Мөнх, Натур, Тэнгэр төвүүд, Сонгинохайрхан дүүргийн Өгөөж зэрэг нийт 49 зах, худалдааны төвөөс 24-ийг нь эхний ээлжинд ажиллуулахаар шийдвэрлэв.

Тиймээс үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа зах, худалдааны төвүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт, тэнд ажиллах хүмүүсийн тоо, шинжилгээнд хамрагдсан байдал зэргийг сайтар хянахыг холбогдох албаныханд даатгасан.

Харин  597 гаруй хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлнэ. Тэдгээр үйлдвэр ажиллах хүмүүсээ 15 хувьд зохицуулж ажиллах шаардлагатай. Цаашид шат дараатай зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээх бөгөөд энэ сарын 17-нд 10 худалдааны төв, 18-нд дөрөв, 19-нд хоёр, 20-нд гурав, 23-нд нэг, 24-нд гурван зах худалдааны төвийг нээх хуваарь гаргасан байна.

Эх сурвалж:www.polit.mn