З.БАТЦЭЦЭГ

ДЭМБ-ын статистикаар дэлхийн хүн амын 16% нь өтгөн хатах асуудалтай тулгардаг бөгөөд олонхи нь эмэгтэйчүүд байна. Өтгөн хатах гэдэг нь гурваас илүү хоног өтгөн гарахгүй, өвдөх, нэмэлт бэлдмэл хэрэглэхгүй бол өөрөө гарахгүй байхыг хэлнэ. Үе үе бид ийм асуудалтай тулгардаг ч энэ нь тогтмол болбол эмчид хандах хэрэгтэй. Зарим нэг анагаахын шалтгааныг доор дурдъя.

Орчин солигдох

Хуурай агаар, онгоцонд хангалттай шингэн уухгүй байх, стресс, идэж сураагүй хоол хүнс. Энэ бүгдийг нийлүүлээд “амралтын өтгөн хаталт” гэж нэрлэдэг. Урьдчилан сэргийлэх арга бол шингэн зүйл сайн уух, ислэг ихтэй хүнс түлхүү хэрэглэх, пробиотик хүнсэндээ оруулах.

Стресс

Стресс, сэтгэл гутралын эхэн үед өтгөн хаталт их тохиолддог. Бидний гэдсэнд байдаг бактери бидний сэтгэл зүй, энергиэс их шалтгаалдаг. Бид их удаан стресствэл гэдсэн дэх бактери устаж гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагддаг.

Өвчин намдаах эм

Өвчин намдаах эмийг тогтмол, удаан хугацаагаар хэрэглэвэл өтгөн хатдаг. Үүнээс гадна өвдөлт өөрөө хүчтэй стресс болж ходоод гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлдөг.

Шингэн дутагдах

Бидний олонхи нь хангалттай шингэн уудаггүй. Голдуу цай, кофе уудаг нь хангалттай шингэн болж чаддаггүй. Үүнээс болж гэдэс хэвийн ажиллах шингэнээ авдаггүй. Ислэг ихтэй хоол идээд ч шингэн сайн уухгүй бол нэмэргүй.

Бамбай булчирхайн ажиллагаа алдагдах

Бамбай булчирхайн даавар бидний биед олон зүйлд нөлөөлдөг, тэр дундаа гэдэсний үйл ажиллагаанд. Хэрвээ энэ даавар ялгаралт багасвал гэдэсний үйл ажиллагаа удааширч өтгөн хаталтанд хүргэнэ.

Жирэмслэлт

Дааврын өөрчлөлт, хоолны дуршил өөрчлөгдөх, стресс гэх шалтгаанууд бараг бүх жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолддог.

Паркинсоны өвчин

Мэдрэлийн системд нөлөөлдөг уг өвчин нь хоол боловсруулах замын гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулдаг. Үүнээс гадна сфинктер сулран өтгөн гадагшлуулахаа больдог.

Бүдүүн гэдэсний хорт хавдар

Хавдар гэдэс рүү дарсанаар өтгөн гадагшлахаа болих шалтгаан болдог.    

 

Эх сурвалж: www.goodhouse.ru