Г.Батсуурь: Өнгөрснөөрөө биш Чингисийн удам одоо юу бүтээж буйгаараа бахархах нь чухал

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн ярилцлагын зочноор МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, Хэл бичгийн ухааны доктор, уран зохиол шүүмжлэгч Г.Батсуурийг урилаа. 

-Монголын орчин үеийн уран зохиолчид улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, түүх соёлын тухай зохиол бүтээлдээ хэрхэн тусгаж байв?
-Орчин үеийн уран зохиол гэдэг ойлголтыг үндсэндээ 1921 оноос хойших үе гэж үздэг.  Тэр үеэс хойших манай уран зохиолд тусгаар улсын тухай үзэл санаа гүнзгий туссаар ирсэн. Ер нь нүүдэлчдийн яруу найрагт цаг хугацаа гэхээсээ орон зай илүүтэй дүрслэгддэг. Малаа бэлчээх орон зай тэдэнд их чухал. Тийм учраас манай яруу найрагт гэхэд эх орны уянгын гэдэг бүхэл бүтэн ай бий. Энэ сэдэв чиглэлээр бүхий л үеийн яруу найрагчид бичсэн. Дэлгэрэнгүй унших: https://www.zms.mn/a/102922

 

 

Эдийн засгийн хүчирхийллээс болж эрүүл мэндээрээ хохирчээ

 

Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны хүчирхийлэл, Эдийн засгийн хүчирхийлэл, Бэлгийн хүчирхийлэл гэж ангилдаг. Эдийн засгийн хүчирхийлэл гэж юу болохыг хүн бүр мэддэггүй. Итгэхэд бэрх боловч нийгмийн нэгж дэх дарангуйллын хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг юм. Тэгвэл манай редакцад эдийн засгийн хүчирхийлэлд өртөөд буй нэгэн эмэгтэй хандсан юм. Тэрээр нэрээ нууцлахыг хүссэн учир түүнийг иргэн А хэмээн нэрлэж байна. 

Ээжийнхээ ятгалгад орж гэр бүл болжээ

Иргэн А өдгөө 35 настай. Хоёр хүүхдийн ээж. Түүнийг 11 настай байхад аав нь хорвоогийн мөнх бусыг үзэж, ээж нь малчинтайгаа гэр бүл болсон учраас аавынхаа ах дүү дээр өсжээ. Энэ тухайгаа тэрээр “Аавын минь ах дүү намайг юугаар ч дутаалгүй өсгөсөн. Гэхдээ идэж уух, өмсөж зүүхээр дутаагүй ч ээж, аавын хайрыг маш их үгүйлдэг байсан. Тийм ч учраас ээж минь намайг 20 нас хүрэхэд хамтдаа амьдаръя гэхэд нь их сайхан санагдаж байлаа” гэсэн юм. Дэлгэрэнгүй унших: https://www.zms.mn/a/102923

 

 

Б.Гантуяа: Философийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх өдөр тохиож байна

-Дэлхийн философийн өдөр хүн төрөлхтний философи сэтгэлгээний өвийг сурталчлах, өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлын талаар мэтгэлцээн өрнүүлэх,  нийгмийн тулгамдсан асуудлуудын шийдлийг эрж хайх зорилготой. Мөн философийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн байдаг. 
“ЮНЕСКО”  олон улсын байгууллагын гол илтгэл нь ирээдүйн нийгмийн үнэт зүйлийн талаар хэлэлцүүлнэ. Энэ жилийн Дэлхийн философийн өдрийн онцлог нь хиймэл оюуны  хэрэглээн дэх ёс зүйн асуудлуудыг хөндсөн сэдэв зонхилж байгаа. Бид хиймэл оюуны эрин зуунд амьдарч байна. Энэ нь хүний оршихуй, хүмүүжил, ёс суртахуунд ямар нөлөөлөл үзүүлж байна вэ. Хүн хоорондын харилцаанд ямар эерэг, сөрөг үр дагавар бий болж байна гэдгийг философийн үүднээс авч хэлэлцэнэ. Дэлгэрэнгүй унших: https://www.zms.mn/a/102924