"Эрдэнэт" үйлдвэр, байгальд ээлтэй бодлогынхоо хүрээнд “Ногоон хөгжлийн төв” байгуулан,  энэ онд ашиглалтад оруулна.  
“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборыг түшиглэн барьж буй тус төв нь  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сургалт сурталчилгаа зохион байгуулах цогц үйл ажиллагаа явуулах юм.
“Ногоон хөгжлийн төв” төслийг “Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын санаачлагаар хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд  Монгол оронд нэн ховордсон ан амьтдыг өсгөн үржүүлэх, тоо толгойг нэмэгдүүлнэ. Мөн уулын аялал, нохой чарга, спорт загасчлал, мөсний спортыг жуулчдад чиглэсэн олон төрлийн үйлчилгээ бий болгохын  зэрэгцээ  байгаль хамгаалал чиглэлээр олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулна.
Түүнчлэн “Ногоон хөгжлийн төв” нь бүс нутгийн хэмжээнд хүн байгалийн уялдаа холбоог ойртуулах, эко аялал жуулчлалыг  хөгжүүлэх зорилготой ажиллах юм гэж www.erdenettoday.mn мэдээллээ. 

\Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.31  БААСАН № 146 (6371)