Америкт сурах нь бид бүгдийн ирээдүйн мэргэ­жил боловсролд илүү бо­ломжийг нээж өгдөг. Дэл­хийн шилдэг сургуулиуд тэнд бий. Тиймээс тэнд очиж сурах хүсэл оюутан залууст их байдаг. Хэрэв та АНУ-д суралцахаар төлөвлөж байгаа бол зайлшгүй мэдэж байх найман зарчмыг хүргэж байна.

1.Хэрэв таны сурла­гын голч дүн болон англи хэлний мэдлэг өндөр бол АНУ-д сурах ерөнхий шаардлагыг хангаж байна гэсэн үг. Харин элсэлтийн ерөнхий шалгалтыг ханга­хын тулд TOFEL IBT, SAT, GRE, GMAT зэрэг шалгалт өгөх хэрэгтэй. Бакалаврын зэргээр сурах бол бүрэн дунд сургуулиа төгссөн байх ёстой. Магистрт сурах хүн бакалавр, докторт сурах хүн магистрын зэрэгтэй байх шаардлагатай.

2.Хоёр жилийн “Com­munity” коллежид сурса­наар Associate зэрэг авах ба их, дээд сургуульд шил­жин гуравдугаар кур­сээ­сээ суралцах боломж­той.

Хоёр жилийн колле­жийн сургалтын төлбөр болон элсэлтэд тавих шаардлага нь их, дээд сургуулиас харьцангуй бага байдаг.

3.TOFEL IBT шалгал­тад бүртгүүлэхдээ ETS байгууллагын албан ёсны сайтаар ороорой. Монголд TOFEL IBT шалгалтыг зохион байгуулдаг албан ёсны төвүүд нь Улаан­баатар, Орхон, Дархан-Уул аймагт байдаг.

4.Тэтгэлэгт хамраг­дахыг хүсвэл бусад өргө­дөл гаргагчдаас өөрийнхөө давуу талыг гаргаж ирэх хэрэгтэй. Тухайн хөтөл­бөрт хамрагдсанаар танд ямар өөрчлөлт орох, ирээ­дүйн зорилгоо тодорхой бичсэн байх нь чухал.

5.АНУ-д сурахад да­раах материалуудыг бүр­дүүлсэн байх шаардла­гатай. Үүнд

Өргөдлийн маягт, диплом болон дүнгийн хуулбар англи орчуулгын хамт, элсэлтийн шалгал­тын оноо, тодорхойлох захидал, зорилгоо тодор­хойлсон эссэ, санхүүгийн баталгаа, өргөдөл маягтын төлбөр төлсөн баримт  зэрэг шаардагдах аж.

6.Америкийн ихэнх сургуулиуд гадаад оюутнуудыг TOFEL IBT өгсөн байхыг шаарддаг. Харин зарим сургуульд IELTS шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг байна. Цөөн тохиолдолд Con­ditional admission буюу ямар нэг нөхцөлтэйгөөр элсэх боломж олгодог аж. Энэ нь TOFEL IBT шал­галтын оноонд хүрээгүй боловч тухайн сургуулийн англи хэлний эрчимжүүл­сэн сургалтад суралцсаны дараагаар TOFEL IBT-г дахин өгөх нөхцөлтэй сургуульд элсэж болдог байна.

7.АНУ-д богино хуга­цааны сургалтад суухад гурван сарын хэлний сур­галт 2-3,5 мянган ам.дол­лар байдаг аж. Харин хоёр жилийн коллеж нь 3-10 мянган ам.долларын үнэ­тэй. Бакалаврын сургалт 15-45 мянган ам.доллар, магистр, докторын нэг жилийн сургалт нь 18-45 мянган ам.доллар байдаг.

8.АНУ-д бакалаврын зэрэг олгодог 3500, магистр, докторын зэрэг олгодог 1600 гаруй сур­гууль нь тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх сантай байдаг. Тиймээс дараах гурван аргаар хайх бо­ломжтой. Үүнд өөрийн сонирхож буй сургуу­лийн­хаа цахим хуудас, АНУ-ын их, дээд сургуу­лиудын каталоги болон Education USA цахим хуудас зэр­гээс сургуулиа сонгон мэдээлэл авах боломжтой.