"Зууны мэдээ" сонины “Leaderships forum” буланд зочноор уригдсан "Тогтвортой ноос, ноолуурын олон улсын эвсэл" байгууллагын Монгол дахь салбарын захирал доктор Б.Батхишигийн ярилцлагад багтсан 10 эшлэл.
-Зах зээлийн нийгэмд шилжснээр мал хувьчлагдав. Гэтэл бэлчээр нь улсын өмч хэвээрээ. Малчдын ажил үйл урьд нь зөвхөн амьжиргаагаа авч явдаг байсан бол арилжааны хэлбэрт шилжсэн юм. Энэ нь арилжаа үүсгээд олсон ашиг орлогоороо капитал бий болгох нөхцөл нь бүрдсэн гэсэн үг.
-Сүүлийн жилүүдэд бэлчээрийн хомсдол бий болчихлоо. Яагаад вэ? Малчид ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд зөвхөн малынхаа тоо толгойг нэмэгдүүлэхэд эхлээд анхаарснаар Монголын мал төсөөлшгүйгээр өссөн.
-Бас мал, бэлчээр хоёрын шүтэлцээ алдагдлаа. Тэгэхээр ямар гарц байна вэ гэвэл олон малтай малчид бэлчээр ашигласаны төлбөр төлдөг байх ёстой.
-Төр, засгийн анхаарал тааруу байгаа юм. Энэ нь малчдыг зах зээлээс нэг талдаа хөндрийрүүлж байна. МАА-н гаралтай бүтээгдэхүүнээс олох орлого дотоод гадаад ч ахицгүй байгаа юм.
-Бидний гол зорилго нь ноолууран бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлгээ болон шалгуур үзүүлэлтийг улам тодорхой түвшинд аваачиж ноолуурыг бэлтгэгч малчдыг зохих мэдлэгтэй болгож бас мэдээллийг дамжуулснаар зах зээлд ойртуулах явдал юм.
-Бид одоо малчдад юу сургаж байна вэ гэвэл ноолуур бэлтгэлийн анхан шат ямаагаа самнахаасаа эхлэн зах зээлийн мэдлэгтэй, хариуцлагатай ханддаг болгох явдал.
-Ноолуурыг өнгөөр нь ялгах гэдэг наад захын асуудал. Тэгвэл борлон шүдлэнгийн, эр, эм ямааных гэж ялгах ёстой юм.
-Төр, засгийн буруу шийдвэр болон нэг нь нэгийгээ үгүйсгэсэн төсөл хөтөлбөрийн харгаагаар хоршоод тууштай ажиллаж чадахгүй байгаа юм. “Нэг сум-нэг хоршоо” гээд л явж байтал “Нэг баг-нэг хоршоо” гэсэн өөр төсөл орж ирээд будилуулчихдаг.
-Монгол Улсын Засгийн газраас малчид, үйлдвэрлэгчдэд 300 тэр бум төгрөгийн зээл олгоно, нэг кг ноолуурын үнийн доод хэмжээ 100 мянган төгрөг гэсэн шийдвэр гаргачихдаг юм. Яагаад гэхээр гольдрилоороо явж байсан ноолуур бэлтгэлийн үйл явцыг царцаачихлаа.
- Хэсэгтээ ноолуурын зах зээл хаагдмал байх нь. Худалдан авалт лав 50 хувь буурах дүр зураг харагдаж байна. Ийм эрсдэл бий болчихоод байхад ноолуурын үнийн доод хэмжээ тогтоогоод бэлтгэлт нийлүүлэлт зарчмаараа явнаа гээд сууж байж таарахгүй.
Эх сурвалж: www.polit.mn