Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 100 гаруй худаг ширгэжээ

0
хуваалцах
7772
үзсэн

А.ДОРЖХАНД

"Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр 12:00 цагаас усны салбарын эрдэмтэд, хуульчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Хуралд, Усны судалгааны төвийн захирал Д.Балсандорж, хуульч өмгөөлөгч, доктор Ц.Монгол, усны инженер Ц.Сосорбарам, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн төлөөлөл, “ Цэцээ хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн А.Бүддорж нар оролцлоо. Хуралд оролцогчид  говийн ус хомсдож буй нь малчид, ард иргэдийн амьдралд олон хүндрэлтэй асуудлуудыг үүсгэж байна. Ялангуяа, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй Өмнөговь аймагт усны хэрэглээг оновчтой зохицуулах шийдлүүд яаралтай хэрэгтэй байгааг  онцолсон юм. Уул уурхайн салбараас үүдэж, говьд болон хөдөө орон нутагт газрын доорх усны нөөц, газрын гадарга дээрх усны хомсдол үүсч, малчдын амьдралд сөргөөр нөлөөлөх, улмаар хээрийн зэрлэг ан амьтад усгүйн улмаас устаж үгүй болж буй талаар дурдсан юм. Энэ тухай эрдэмтэд, хуулчдын төлөөлөл  УИХ-ын цэцэд өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд хандаж буй ажээ. Энэ тухай Усны судалгааны төвийн захирал, доктор Д.Балсандорж “Монгол Улсын усны тухай хууль, үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудад  газрын доорх баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна  гэсэн заалт байдаг боловч өнөөдөр энэ хуулийн заалт хэрэгжихгүй байна.  Өмнөговь аймагт уул уурхайн салбарт хэрэглэгдэж буй  ус Оюутолгойн мэдэлд шилжээд байна. Мөн энэ хуулийн зүйл заалт дан ганц Өмнөговь аймаг, Оюутолгой компани  гэлтгүй  уул уурхай эзэмшдэг компаниудад шууд холбоотой” гэв. Усны инженер Ц.Сосорбарам “Ус ашиглах зөвшөөрлийг  өмнө нь тав, таван жилээр өгдөг байсан боловч усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 20 жилээр олгодог болсон. Үүнээс болж өнөөдөр говийн аймгуудад олон хүндрэлтэй асуудал  үүсээд байгаа төдийгүй Оюутолгой компанийн хэрэглэж буй  усны асуудал хүн, малын усан хангамжинд  муугаар нөлөөлж байна.  Монголчууд бид газар дорх баялагаа бусдын гарт алдаж байна” гэсэн юм.  Өмнөговь аймаг, Цогтцэций суманд  нөхцөл байдал ямар байгаа талаар  “Цэцээ хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн А.Бүддорж ярьсан юм. Тэрээр “Цогтцэций суманд ундны ус ховордож байгаа төдийгүй мал услах усгүй болж байна. Тавантолгой,  Энержи Ресурс, Ухаа худаг зэрэг компаниуд тус аймагт үйл ажиллагаа явуулах болсон цагаас залгаа оршдог гурван багийн 100 гаруй худаг ширгээд байна.  Үүнийг гэрчлэх 352 иргэдийн гарын үсэг, малчдын яриа бидэнд бий.  Малчид уснаас болж муудалцан,  өнгөрсөн жил нэгнийхээ аминд хүрсэн. Өмнөговь аймагт усны асуудал маш хүндээр тусч байна. Үүнээс болж говьд зэрлэг ан амьтад устаж үгүй болж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Бусгуй
Аргагуй штээ! Оюу Толгой хэдэн луйварчдын баяжих хэрэгсэл болсон нэг муу уурхай л бгаа штээ! Тэнд ямар ч бутээн байгуулалт байхгуй, гадныханд найр тавьж улс эх орноосоо урвасан хэдэн адгын шааруудын хийсэн гэрээг даруйхан цуцлаж чадахгуй одий хурсэн! Монголд зоригтой эх орноо гэсэн сэтгэлтэй аавын хуу байдаггуй нь бидний эмгэнэл юмдаа… Монголын ард тумэнд ямар ч ашиггуй хэдхэн гадны экспатуудад сарын 20-50 мянган долларын цалинжуулдаг тийм л уурхай штээ! Ундны усгуй хоосон газрын нух улдэхэд л та нар ойлгонодоо!
иргэн
ӨМНӨГОВИЙН ҮХЭР МОНГОЛЧУУД ТЭМЦДЭГГҮЙ ЮМУУ МАЛ БИТГИЙ ХЭЛ ӨӨРСДӨӨ УДАХГҮЙ УУХ УСГҮЙ БОЛОХНДЭЭ
наад луйварчидаа зогсоогооч.
Unekheet temtsekh tsag boljee. Hun bukhen oilgoosoi.
Иргэн
ЭХ ОРОН ГАЗАР НУТАГ ХААЯАГҮЙ СҮЙДЭЖ, ЭНЭ БАЙДЛЫГ НЬ АРД ТҮМЭН ТӨРДӨӨ ХАНДААД ХЭЛЭЭД БАЙХАД ЗҮГЭЭР Л БАЙГААД БАЙХЫМ. ЯДАХДАА ИНГЭЭД БОЛОХГҮЙ БАЙНА ГЭЭД ШАЛТГААНАА ХЭЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. ЕР НЬ ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ, ЁРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА НАР ЮУЧ ХИЙХГҮЙ МАФИЙН СУУРИЙГ ХАДГАЛАН ЦАГ ХОЖИЖ БАЙНА. НЭГ Ч БОДИТОЙ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ ШҮҮ. ЯЛАНГУЯА МОНГОЛ ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ АЮУЛГҮЙ БАЙДАЛ УЛАМ АЛДАГДСААР БАЙГАА ШҮҮ.
Кк
Ангараг
Сонгуулийн өмнө 3 жил усгүй болсон худгуудаа санах бас зөв шүү
Сүйрэл
Тогтоол гаргаж пялдганасан сайдуудыг олж ирж цөл говьд аваачин ширэгсэн худгийн хажууд орхин хатааж хая!
emgenel svirel ireedvi sunujee yana daa
Сүйрэл
Хүрэлсүх, Баттулга хоёр сайн мэдэж байгаа. Ийм болохыг нь ч мэдэж л байсан. Энэ блл эхлэл. Удахгүй жинхэнэ сүйрэл нүүрлэнэ.
Зочин
ОТ гүний усыг маш ихээр хэрэглэдэг. Өмнөговь ч биш Монгол даяар цэнгэг усны нөөц багасч байна
Араггүй шүү дээ хаа сайгүй хухаад дэслээд дэлэблээд гарсан усийн зам дээр цацаад байхар чинь ширгэлгүй яаахав дээ