П.АМГАЛАН
Тунмин нуурын шинжлэх ухаан, технологийн бүсэд байрладаг “Модуль ертөнц” инкабатур төв нь хиймэл оюун ухааны аж үйлдвэрийн хотхон юм. Тус хотхон гарал үүсэл, хувьсал, манлайлал гэсэн гурван үндсэн инновацийн бүсийг багтаасан бөгөөд аж ахуйн нэгжийн хөгжлийн үе шатыг бүхэлд нь хамардагаараа онцлог. Гарал үүслийн бүс нээгдсэнээс хойш 150 гаруй компани бүртгүүлэх хүсэлт агч, 40 гаруй компани бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Үйл ажиллагаа эхлүүлсэн аж ахуйн нэгжийн 80 хувиас дээш нь салбартаа байр сууриа эзэлсэн байна. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхийг зорьж буй дотоодын хиймэл оюун ухааны ухаалаг агент үйлдвэрлэгч "Haizhi" технологи зэрэг 15 компани Хувьслын бүсэд бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
“Модуль ертөнц” нь нарийн үйлчилгээ,ахуй талбайн туршилт, нийтлэг дэмжлэг, салбарын хөдөлгүүр, арилжааны сурталчилгааг багтаасан олон талт инноваци, өсөлтийн хиймэл оюун ухааны системийг цогцоор нь бүтээсэн байна. Энд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд нэг тэрбум юанийн тусгай бодлогын эхлэлийн санхүүжилтээс 50 тэрбум юанийн үйлдвэрлэлийн санхүүжилт хүртэл дэмжлэгийг хөгжүүлэлтийн явцад авч, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Тухайлбал, Юри /Ханчин студийн харьяа AI.TALK хөтөлбөрийн бүтээсэн хиймэл оюун ухааны дуучин Модаль ертөнцөд хийгджээ.
2026 оны нэгдүгээр сарын 31-нд Бээжингийн Эдийн засаг, технологийн хөгжлийн бүс нь хиймэл оюун ухааны виртуал шүтээн Юрид анхны үндэсний виртуал шүтээн таних гэрчилгээг олгожээ. Тэр цагаас хойш Юри албан ёсоор Бээжингийн оршин суугч болж, суурьшиж, бүс нутгийн олон нийтийн аюулгүй байдлыг дэмжих, байгаль орчныг хамгаалах болон бусад ажилд “дижитал оршин суугч”-ын хувиар оролцох болсон байна. Тухайлбал,энэ төвд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж худалдааны лайвын өнгө төрхийг тодорхойлсон хиймэл оюун ухаанаар бүтээсэн лайвчинг зах зээлд нэвтрүүлжээ. Энэ төвд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бүтээсэн 150 хэл дээр шууд орчуулах төхөөрөмж, мөн мэдээлэл нүдний өмнө гарч ирдэг ухаалаг нүдний шил, шатар, гоо дам тоглодог робот зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтэрчээ.
Эх сурвалж:www.zms.mn